Хувь хүн, айл өрхүүдэд орлого зарлага
хөтлөх аргаар санхүүгийн зөв төлөвшлийг олгох
үндэсний хөдөлгөөн
 
  • Хөдөлгөөний тухай
  • Хөдөлгөөнийг дэмжигч байгууллага

Хөдөлгөөнийг эхлүүлэх болсон үндэслэл, ерөнхий танилцуулга

Монгол улсын ерөнхий боловсролын систем, их, дээд сургуулиудад хувь хүн орлого, зарлагаа хэрхэн зөв төлөвлөх талаар хичээл заадаггүй. Орлого зарлагаа зөв төлөвлөх чадварт суралцаагүйгээсээ болж залуучууд эдийн засгийн хямралд өртөх нь элбэг байдаг. Бид “Өрхийн төсөв” орлого зарлагын цахим дэвтэрээр дамжуулан хувь хүн болон айл өрхүүдийг орлого зарлагаа зөв төлөвлөх аргад сургах улмаар Монгол улсын ард иргэдийн боловсролд жинтэй хувь нэмэр оруулхыг зорьж байна. Дэвшилтэд технологи ашиглан ард иргэдийн өрхийн санхүүгийн боловсролыг сайжруулахад төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын мэргэжлийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.

Зорилго, зорилт

Дэвшилтэд технологи ашиглан бүтээгдсэн системээр дамжуулан залуучууд болон залуу өрхүүдэд өөрийн болон өрхийн төсвөө зөв төлөвлөж сургах улмаар санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

Ач холбогдол

“Өрхийн төсөв” орлого зарлагын цахим дэвтэрээр дамжуулан дараах үр дүнд хүрнэ.

  • 1
    Орлого зарлагаа зөв төлөвлөж сургана.
  • 2
    Өрхийн эдийн засгийн боловсролыг сайжруулна.
  • 3
    Санхүүгийн чадамжтай иргэн, өрх айлыг буй болгоно.
ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН

Хамрах хүрээ

Монгол улсын айл өрх улмаар иргэн бүрт.

  • Төрийн байгууллага
  • Олон Улсын Байгууллага
  • Их Дээд Сургууль
  • Улаанбаатар Их Сургууль
  • Хэвлэл Мэдээлэл
  • Mommy Central
  • Nice.mn
  • Rio.mn
  • Marketing Today сэтгүүл
  • Монголын үндэсний олон нийтийн радио телевиз
  • Eagle телевиз
  • Төрийн Бус Байгууллага
Гэр бүл судлаач, санхүү, эдийн засгийн мэргэшсэн зөвлөхүүд
"өрхийн төсөв" орлого зарлагын цахим дэвтэрийг
санал болгож байна
 

Нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн үед залуучууд, хойч үеийнхний гэр бүлийн боловсрол чухал асуудал боллоо. Залуучууд монгол гэр бүлийн эдийн засаг, төлөвлөлтийн мэдлэг эзэмшиж, түүнийгээ өөрсдийнхөө амьдралаа бүтээлчээр хэрэгжүүлэх учиртай. Үүний тулд Монгол Залуу гэр бүл бүр, түүний гишүүд идэвхтэй оролцоцгооё. Ер нь энэ цаг үед залуус маань тухайн нөхцөлдөө захирагдах бус нөхцөлөө өөрчилж, өөрчлөлтийг залуус та бүхэн өөрөөсөө, гэр бүлээсээ эхлэх нь зүйтэй.

Гэр бүл судлаач, Шинжлэх ухааны доктор, профессор,
Боржигон-Тулга овогт Төмөр-Очирын Намжил

Монгол гэр бүлд эдийн засгийн боловсрол хэрэгцээтэй байгаа өнөө үед энэ асуудлыг хөндөн өрхийн төсвийн бүртгэлээ хөтлөх үйл ажиллагааг идэвхитэй эхлүүлж байгаа эдгээр залуучуудын ажилд үнэхээр талархаж байна. Хүн бүр математикч, эмч болохгүй ч гэсэн гэр бүлтэй болдог. Харин гэр бүлээ сайн сайхан авч явахад тулгарах олон асуудлын нэг бол санхүүгийн төлөвлөгөө, зохицуулалтын асуудал юм. Одоо энэ бүгдийг хийхэд хялбар, бэлэн загвар бий болж байгаа нь сайхан санагдаж байна. Судлаач хүний хувьд энэ үйл ажиллагаанд бүхий л өрх гэрүүд маань идэвхитэй оролцохыг уриалж байна.

Гэр бүл судлаач, Улаанбаатр их сургуулийн Бизнес менежментийн танхим,
Ахлах багш Б.Оюунсүрэн
"өрхийн төсөв" орлого зарлагын цахим дэвтэр
танд ямар боломжийг олгох вэ?
 

Таны цагийг хэмнэж, сайн үр дүн өгнө

Эмх цэгцтэй, хялбар аргаар орлого зарлагын бүртгэл хөтлөх, тайлан гаргах, төсөв төлөвлөгөө хийх боломжтой.

Санхүүгийн боловсролыг өрхийн гишүүддээ

Өрхийн орлого зарлагын тайланд тулгуурлан өрхийн төсвийг хэрхэн зөв төлөвлөх, мөнгөтэй хэрхэн зөв харьцахыг өөрийн хүүхдүүддээ зааж сургах боломжтой болно.

Үүлэн технологид суурилсан шийдэл

Үүлэн технологид суурилсан тул орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр хүссэн газраасаа онлайн орчинд програм суулгахгүйгээр шууд ашиглах боломжтой.

Мэдээллийн нууцлал, хамгаалалтын шийдэл

Орлого, зарлагын мэдээлэл цахим орчинд нууцлалын өндөр баталгаатайгаар хадгалагддаг тул таны компьютер эвдэрсэн, алдагдсан, давагдашгүй хүчин зүйл тулгарсан ч та санаа зовох зүйлгүй боллоо.

Байнгын хөгжүүлэлт сайжруулалт

Програмд хийсэн шинэчлэлт, сайжруулалт, өөрчлөлт, алдаа доголдлыг засварлах ажиллагаа нь хэрэглэгчид нөлөөлөхгүйгээр тогтмол хийгддэг.

Програмыг ашиглахад үнэ төлбөргүй

Бид монгол улсын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар монголын иргэн бүрт програмаа үнэ төлбөргүй хүргэж байна.

ОРЛОГО ЗАРЛАГЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨЛТӨӨ ТА ЯГ ОДООНООС ЭХЭЛЖ
ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИОР УДИРДАХЫГ ХҮСВЭЛ
БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ
 

Бүртгэл хөтлөх гэдэг нь залхуу хүрмээр зүйл гэдгийг хүн бүхэн мэддэг боловч зарим нь нягтлан бодох бүртгэлээр мэргэшиж, олонхи баян хүмүүс бүхий л амьдралынхаа туршид санхүү бүртгэл судалж байдаг. Учир нь бид өөрийн олж байгаа орлогоо бүртгэж, хэрэглээндээ зарцуулж байгаа мөнгөө хянаж чадсанаар санхүүгийн сахилга батад суралцах болно. Өөрийн мөнгийг нарийн хянах нь амжилтанд хүрэх нэг үндэс юм. Та өсөн дэвжихийн тулд өдөр болгон энэ систем дээр өөрийн болон өрхийн орлого, зарлагын бүртгэлээ нарийн хөтөлж заншаарай. Програмын талаарх санал гомдлыг цахим шуудан, фэйсбүүк, твиттер, чат зэрэг хэрэгсэлээр хүлээн авах болно.