Эмх цэгцтэй, хялбар аргаар өөрийн болон өрхийн орлого зарлагын бүртгэл хөтлөх, тайлан мэдээ авах, илүү зөв, ухаалаг төсөв төлөвлөгөө төлөвлөх боломжтой.
Өрхийн орлого зарлагын тайланд тулгуурлан өрхийн төсвийг хэрхэн зөв төлөвлөх, мөнгөтэй хэрхэн зөв харьцахыг хүүхдүүддээ сургах боломжтой болно.
Өрх гэрийн санхүүч бүсгүй та "Өрхийн төсөв" програмыг үнэ төлбөргүйгээр долоо хоногийн хугацаанд өрхийн орлого зарлагаа хөтөлж, програмыг туршаарай.
Хүсэл мөрөөдөл, ирээдүйн зорилгоо биелүүлэх санхүүгийн чадвартай байхын тулд таны хийх ёстой хамгийн эхний алхам бол өөрийн болон өрхийн орлого зарлагаа байнга бүртгэж, хөтлөхөөс эхэлнэ. Өрхийн орлого зарлагын цахим дэвтэр нь хувь хүний болон өрхийн орлого зарлага хөтлөх, өрхийн төсвөө зөв зохион байгуулахад туслах зорилготойгоор бүтээгдсэн програм юм.