Програм хэрэглэх журам
Үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгчийн харилцааг зохицуулна.

Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл нь Үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөнөөр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр Талууд харилцан тохиролцсонд тооцогдоно.

Нэг.
Үг, хэллэгийн тайлбар

Үг, хэллэг Тайлбар
Өрхийн төсөв програм Орлого, зарлагын бүртгэлийн онлайн програм
Үйлчилгээ Өрхийн төсөв програмыг ашиглах үйлчилгээ
Үйлчилгээ үзүүлэгч Өрхийн төсөв програмыг хариуцан, үйлчилгээ үзүүлж буй Вайлдкат ХХК
Үйлчилгээний нөхцөл Үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах баримт бичиг
Хэрэглэгч Өрхийн төсөв програмыг ашиглаж буй хувь хүн
Хувийн мэдээлэл Хэрэглэгчийн үүсгэсэн мэдээлэл
Талууд Үйлчилгээ үзүүлэгч болон Хэрэглэгч
Сервер компьютер Үйлчилгээнд ашиглагдаж буй өндөр хүчин чадал бүхий тусгай зориулалтын компьютер

Хоёр.
Ерөнхий зүйл

  • 2.1
    Үйлчилгээний нөхцөл нь нэг талаас Өрхийн төсөв програмын аюулгүй, найдвартай байдлыг ханган Хувийн мэдээллийг хадгалах, хамгаалах Үйлчилгээ үзүүлэгчийн, нөгөө талаас Үйлчилгээг ашиглан өөрийн мэдээллийг хөтлөн, боловсруулах, хамгаалах Хэрэглэгчийн харилцааг зохицуулна.
  • 2.2
    Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Үйлчилгээг хүлээн зөвшөөрч, Өрхийн төсөв програмд бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
  • 2.3
    Үйлчилгээ үзүүлэгчийн сервер компьютер нь “Үндэсний Дата Төв”-ийн нууцлал, найдвартай ажиллагаагаар хангагдсан дэд бүтцийг ашиглана.
  • 2.4
    Өрхийн төсөв програм нь оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдана.
  • 2.5
    Өрхийн төсөв програм болон Үйлчилгээтэй холбоотой вэб сайт, түүний мэдээлэл, баримт бичиг нь Үйлчилгээ үзүүлэгчийн өмч юм.
  • 2.6
    Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.

Гурав.
Хэрэглэгчийн эрх, үүрэг

  • 3.1
    Хэрэглэгч Өрхийн төсөв програмд бүртгүүлэхийн өмнө Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
  • 3.2
    Хэрэглэгч нь бусдыг төлөөлж эсвэл бусдад Үйлчилгээ хүргэх зорилгоор Үйлчилгээг ашиглах бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийн өмнөөс Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөнөөр төлөөлж буй этгээдийн өмнөөс хариуцлага хүлээнэ.
  • 3.3
    Өөрийн нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна.
  • 3.4
    Өөрийн нууц үгээ өөрчлөх, шинэчлэх нь хэрэглэгчийн хариуцлага байна.
  • 3.5
    Өөрийн нууц үгийг алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.
  • 3.6
    Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн компьютерийн сүлжээ, сервер компьютерт хууль бусаар халдах, Үйлчилгээнд эвдрэл, саатал учруулах оролдлого хийхгүй байх үүрэгтэй.
  • 3.7
    Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглан хийсэн бүхий л үйлдэлд хариуцлага хүлээнэ.
  • 3.8
    Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг Үйлчилгээ үзүүлэгчид гаргана.

Дөрөв.
Эзэмшигчийн эрх, үүрэг

  • 4.1
    Эзэмшигч нь Өрхийн төсөв програмын Хэрэглэгч тул хэрэглэгчийн эрх, үүргийг эдэлнэ.
  • 4.2
    Эзэмшигч нь хэрэглэгчийн эрхэнд хязгаарлалт хийх, цуцлах эрхтэй.
  • 4.3
    Эзэмшигч болон Уригдсан хэрэглэгчийн хооронд Үйлчилгээ ашиглах эрхтэй холбоотой асуудал, маргаан гарсан эсвэл Хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд хэрхэн шийдэхийг Эзэмшигч болон Үйлчлүүлэгч хамтран шийдвэрлэнэ.

Тав.
Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

  • 5.1
    Үйлчилгээ үзүүлэгч нь Өрхийн төсөв програмийн арчилгаа, аюулгүй найдвартай байдал, Хувийн мэдээлэл болон Үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүрэгтэй.
  • 5.2
    Үйлчилгээ үзүүлэгч нь 24/7 (24 цагийн турш, долоо хоногийн бүх өдөр) нөхцлөөр Үйлчилгээг Хэрэглэгчдэд хүргэнэ.
  • 5.3
    Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн байгаа байрлалд биеэчлэн очиж тусламж, дэмжлэг үзүүлэхгүй.
  • 5.4
    Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд Үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийнэ. Энэ тохиолдолд Хэрэглэгчийн имэйл хаяг болон вэб сайтаар дамжуулан урьдчилан мэдэгдэнэ.
  • 5.5
    Техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийсэнтэй холбоотой Хувийн мэдээлэл өөрчлөгдсөн, устсан тохиолдолд хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээх бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд Талууд хамтран ажиллана.
  • 5.6
    Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн интернет холболтоос үүдэлтэй асуудлын хариуцлагыг хүлээхгүй.
  • 5.7
    Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглан хийсэн бүхий л үйлдэлд хариуцлага хүлээнэ.
  • 5.8
    Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь Хувийн мэдээлэлд хандах бол тухайн Хэрэглэгчээс зөвшөөрөл авахыг сануулна.
  • 5.9
    Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээний нөхцлийг өөрчлөн, шинэчлэх эрхтэй. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт хийсэн даруйд өөрчлөлтийн мэдэгдлийг Хэрэглэгчийн имэйл хаяг болон вэб сайтаар дамжуулан мэдэгдэнэ.

Зургаа.
Асуудал, маргаан шийдвэрлэх

  • 6.1
    Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээг ашиглахтай холбоотой санал, гомдол, хүсэлтийг contact@urkhiintusuv.mn имэйл хаягаар (ажлын өдрүүдэд 09:00 - 18:00 цагийн хооронд) хүлээн авч, шийдвэрлэнэ.
  • 6.2
    Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлд хүлээсэн үүргээ зөрчсөн, Үйлчилгээг хууль бусаар ашигласан, Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад Хэрэглэгчдэд хохирол учруулсан нь батлагдвал Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцлана.
  • 6.3
    Үйлчилгээний тасалдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл (гал, үер, газар хөдлөлт, аянга болон тэсрэлт) эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин зэрэгтэй холбоотой бол Үйлчилгээг тасалдсанд тооцохгүй бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.