Дэвтэр дээр орлого, зарлагын тэмдэглэлээ хөтөлж явах уламжлалт арга нь сарын эцэст орлого, зарлагын нарийвчилсан тайлангаа нэгтгэж гаргахад хүндрэлтэй байдаг. Тэгвэл мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан бүтээгдсэн “Өрхийн төсөв” програмыг ашиглан орлого, зарлагын бүртгэлээ хөтөлсөнөөр олон төрлийн нарийвчилсан тайланг хялбараар авах боломжтой бөгөөд тайлан дээрээ дүгнэлт хийж, өрхийн төсвөө илүү үр дүнтэй төлөвлөхөд тань туслах болно.
Гэнэт мөнгөгүй болсон оо мэдэх тохиолдол танд нэг биш удаа тохиолдож байсан уу? Бид сэтгэл хөдлөлийн улмаас төлөвлөөгүй зардлуудыг гаргадаг зуршилдаа дассан байдгаа мэддэггүй. Тэгвэл “Өрхийн төсөв” програмыг ашиглан сар бүрийн зарлагын төлөвлөгөөгөө дугтуйт төсвийн аргаар төлөвлөж, түүнийгээ дагаж мөрдөхийн тулд байнга хяналттай худалдан авалт хийснээр үр ашиггүй зарлагаас зайлс хийж, санхүүгийн гэнэтийн хямралд өртөхгүй байх болно.
Сарын орлогыг, зарлагадаа хүргэх хүндхэн хариуцлагыг гэрийн эзэгтэй нар үүрдэг. Аль болох хуримтлал үүсгэх гэж хичээдэг боловч гэр бүлийн зарим гишүүдийн үрэлгэн байдлаас болж сарын орлого тухайн сарын зарлагадаа хүрэхгүй байх тохиолдол гарна. Тэгвэл гэр бүлийн гишүүд хамтдаа өрхийн төсвөө баталж, түүнийхээ гүйцэтгэлийг хянах, тус бүрнээ өөрсдийн мөнгө зарцуулалтдаа хяналт тавьж, төсвөө дагаж мөрдөх боломжийг “Өрхийн төсөв” програм үүсгэж өгнө.
Хүмүүс өдөр тутам хэмнэж болох зүйл дээр үрэлгэн байснаар ирээдүйд томоохон худалдан авалт хийх боломжоо алдаж байдаг. Тэгвэл гэр бүлээрээ хэлэлцэж, томоохон худалдан авалтын төлөвлөгөө гарга. Мөн түүндээ зориулсан хуримтлалыг аль болох сул зардлаа хасаж, хэмнэсэн мөнгөөрөө үүсгэх зорилт тавь. Ямар зардлыг багасгах төлөвлөгөө гаргахад тань “Өрхийн төсөв” програмын зарлагын тайлан тус болно. Санхүүгийн сахилга батыг хэрэгжүүлж, том худалдан авалтад зориулж мөнгөө хуримтлуулцгаая.