Програм Ямар давуу талтай вэ?
САНХҮҮГИЙН ЗӨВ ТӨЛӨВЛӨЛТ ХАНГАЛУУН АМЬДРАЛ РУУ ХӨТЛӨНӨ.

1
Өрхийн төсвийн шилдэг аргыг шинэ үеийн технологитой хослуулав.

Дугтуйт төсвийн арга нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн үр дүнтэй өрхийн төсөв төлөвлөлтийн арга юм. Орчин цагийн залуус, залуу гэр бүлүүдэд санхүүгийн төлөвлөлтөө хийхэд нь туслах зорилгоор дугтуйт төсвийн аргыг мэдээлэл технологийн дэвшилтэй хослуулсан интернет орчинд ажиллах “Өрхийн төсөв” програмыг санал болгож байна. “Өрхийн төсөв” програм таны санхүүгийн үнэнч туслах байх болно.

2
Өрхийн орлого, зарлагын хөтлөлтийг хялбарчилж, илүү үр дүнтэй болгов.

Орлого зарлагын бүртгэлийг дэвтэр дээр тэмдэглэж, бүртгэх үед орлого зарлагын дэлгэрэнгүй тайлан мэдээг нэгтгэж харах нь үнэхээр хүнд бөгөөд залхуу хүргэсэн ажил болж хувирдаг. Тэгвэл “Өрхийн төсөв” програм нь орлого зарлагын бүртгэлийг хялбарчилж, тайлан мэдээг олон төрлөөр маш хялбархан авах боломжийг бүрдүүлж өгсөн. Та “Өрхийн төсөв” програмыг ашиглаж, өөрийн орлого зарлагын бүртгэлийг хөтөлж заншсанаар мөнгөний зарцуулалтаа нарийвчлан харах боломжтой болно.

3
Өрхийн гишүүд өрхийн төсвөө хянах боломжтой боллоо.

“Чи юунд мөнгөө зарцуулсан вэ?, Яагаад надад хэлдэггүй юм бэ?” Гэсэн асуултууд мөнгөний зарцуулалтаас болж гарч ирдэг. Тэгвэл мөнгөний зарцуулалтын түүхийг гэрийн бусад гишүүд харж хянах боломжийг “Өрхийн төсөв” програм үүсгэж өгнө. Зарим хүмүүст өөрийн хэт үрэлгэн байдлаа ч ойлгох боломжийг олгоно. Та “Өрхийн төсөв” програмыг интернет орчинд гар утас, таблет, компьютер ашиглан хэрэглэх боломжтой.

4
“Өрхийн төсөв” програмыг туршихад үнэ төлбөргүй.

Өрхийн төсвөө зөв, үр дүнтэй аргаар удирдахаар шийдсэн хүн бүхэн “Өрхийн төсөв” програмыг үнэ төлбөргүйгээр долоо хоногийн хугацаанд турших боломжтой бөгөөд цаашид ашиглахад төлбөрийн хямд, уян хатан нөхцлийг санал болгож байна. Програмд хийсэн шинэчлэлт, сайжруулалт, өөрчлөлт, алдаа доголдлыг засварлах ажиллагаа нь хэрэглэгчид нөлөөлөхгүйгээр тогтмол хийгдэж, сайжирч байх болно.